2021.04.06
Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчийн зарлиг, хориг нь хууль эрх зүйн хувьд гажуудал үүсгэж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,04,06/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
УИХ Тодорхой албан тушаалтныг томилдог. Энэ томилгоонд Ерөнхийлөгч хориг тавих нь зөв үү, буруу юу? Зарим хуульчид Үндсэн хуулийн баталсан хувилбар бусад хуульд гэж хэлдэг. Үндсэн хуулийн эрх зүйн онол номонд заахдаа бусад орнуудад ч гэсэн тухайн шийдвэрийн бодит хууль зүйн үндэслэлтэй эсэхээр нь явдаг.
Жишээ нь:Үндсэн хуулийн цэцийн 9 хүн томилж байгаагийн 3-ын Ерөнхийлөгч өөрөө илгээдэг. Үлдсэн 6 дээр цөөнхтэй нийлж байгаад хориг тавихад Цэцэд нөлөөлөл тогтоох улс төрийн эрх зүйн гаргалгатай болж байна. Ийм баланс алдагдсан байж болохгүй. Ерөнхийлөгчийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ гэж харж байна.Ингэхдээ Ерөнхийлөгч хоригийг УИХ-д томилох бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед тавихгүй байх ёстой.
Ерөнхий сайдыг томилдог дараа нь Ерөнхийлөгч хориг тавьдаг. Цөөнхтэй нийлээд хүчингүй болгоно. Манай улсын тогтолцоонд байгаа гажуудал энэ. Ерөнхийлөгчийн гаргаж байгаа зарлиг, хориг хууль зүйн хувьд байхаас гадна ном журмаа барих хэрэгтэй.Хориг эрсдэл дагуулж байна.
Түүний асуултанд ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn