Оюуны өмчийн сургалт зохион байгууллаа
Энэ жил Дэлхийн оюуны өмчийн өдрийг “Оюуны өмч ба Жижиг дунд үйлдвэрлэл: Шинэ санаанаас шинэ зах зээл рүү” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
ШУА нь Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн судлаачдадаа оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, цахим мэдүүлэг гаргах тухай цахим сургалтыг 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад 6 хүрээлэнгийн судлаачдын төлөөлөл хамрагдаж оюуны өмчийн тухай мэдлэг, мэдээллийг олж авч, цаашид мэдүүлэг гаргах бодит жишээн дээр ярилцлаа.
Монгол улсын Технологи Инновацийг Дэмжих Төвүүд (TISCs)-ээс Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой зохион байгуулж буй арга хэмжээгээ Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын дэлхийн хөтөчөөр дамжуулан дэлхий даяар сурталчлан таниулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. TISC-ын сүлжээний бусад байгууллагын зохион байгуулах үйл ажиллагаатай доорх холбоосоор танилцах боломжтой.
Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи