2021.04.27

Б. Жаргалмаа: Цар тахлын тархалтын эрчмийг хэрхэн яаж хянаж байна вэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.27/ боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл сонслоо. 

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

"Эрүүл мэндийн салбар хэрхэн яаж ажиллаж байгаа болон нөхцөл байдал ямар байгаа талаар иргэд байнгын асуулт тавьж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хэд, хэдэн асуулт байна? Таны хэлснээр тархалтын эрчим буурах хандалага ажиглагдаж байна гэлээ, хэрхэн яаж тооцолон дүгнэж байна вэ? Шинжилгээний хариу сөрөг гэсэн мэдээллийг өгсөн боловч үдээс хойш эерэг гэсэн хариу гарлаа энэ ямар учиртай вэ?

Иргэн: Сөрөг гэсэн хариу гарсан учир гадуур олон хүмүүстэй уулзаж явсан, гэтэл дараа нь эерэг гарчихлаа яах ёстой вэ гэсэн асуултыг тавилаа. Сөрөг гарсантай холбоотой гадуур ковид тараасан тохиолдол илэрчихлээ энэ асуудал дээр арга хэмжээ авч ажилласан уу? Өрхийн эмнэлгийн төв хэрхэн яаж ажиллаж байна вэ? Өрхийн эмнэлэг халдвар авсан өвчтөнг хүндэрсэн гэж үзэн ХӨСҮТ-д ханд гэсэн боловч утасаа авахгүй байгаад иргэд бухимдаж байна. Энэ асуудалд тайлбар өгнө үү? Эмч, эмнэлгийн ажилчдад цалин хөлсийг нь тавьж өгч байга юу? Хүнд нөхцөлд ажилласан бол гурван сарын цалингийн хэмжээтэй тэнцэх урамшуулал өгөх хуулийн дагуу хөлс өгсөн үү?

Мөн Ковид эрс нэмэгдэхээс өмнө ногоон бүсэд байгаа аймгуудын вакцинжуулалтыг эхлүүлэх санал гаргасан, үүнийг дахин хэлэлцмээр байна. Амны хөндийнөөс буюу шүлсээр онош хийдэг болсонтой холбоотойгоор энэ оношлуурыг хаана хэрэглэж байна вэ?"

Түүний асуултанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn