2021.04.29
Ц.Туваан: Онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүстээ урам өгч ажиллая
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо.
Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Цэргүүд эх орноо хамгаалдаг, эрүүл мэндийн салбарынхан энхийн манаанд зогсдог. Энэ хүмүүс туйлдаж байна. Ганц энэ салбар биш цагдаа, ОБЕГ-ынхан ачаалалтай ажиллаж байна. Энэ хүмүүсээ бүгдээрээ урамшуулж ажиллуулъя.
Манайд нийт хэдэн хүн халдвар авсан бэ? Ямар арга хэмжээ авч байна вэ? Илүү цаг, урамшууллын шийдэж байна уу? Их хурлаас санхүүжилтийг хангалттай шийдэж байна. Нэг сая төгрөгний урамшуулал өгнө гэж Ерөнхий сайд хэлсэн байна. Хэзээ, яаж өгөх вэ? Салбарынхан хүлээлттэй байна.
Энэтхэг улсаас 52 хүн иржээ. Мутацид орсон вирусны халдварын тал дээр яаж анхаарч ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед хөл хориог яах вэ? Тариаланчид хот, хөдөөгийн хооронд явах гээд хоригдоод байна. Үүнийг УОК анхаарч ажиллаарай. Уг нь мөнгөөрөө вакцинаа аваад, ажлаа сайн хийсэн бол өнөөдрийн алдаа гарахгүй байсан.Цаашдаа анхаарч ажиллаарай.
Түүний асуултанд МУ-ын шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn