2021.04.28

П.Анужин: УОК-ийн гаргасан ковидтой холбоотой гэнэтийн шийдвэр иргэдийг бухимдуулж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,04,28/ хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хянах, санал дүгнэлт гаргах гишүүдэд цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн П.Анужин:

Вакцины энхний тунгаа хийлгэсэн боловч халдвар авсан тохиолдол илэрч, иргэдээс үүний талаарх мэдээлэл их ирж байна. Энэ асуудал дээр хэрхэн яаж ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү? УОК-ийн зүгээс гэнэтийн шийдвэр гаргасан зүйл байхгүй гэж хариуллаа. Хэдийгээр шийдвэр гаргах түвшинд гэнэтийн биш гэж үзэж байгаа, тэгвэл 14, 14 гэсэн хоногийн мөчлөгтэй тухайн шийдвэр иргэдийн амьдралд гэнэтийн шийдвэр болж байна.

Яагаад бүтэн жилийн хугацаанд хорио тависан байж иргэдэд чиглэсэн зөв шийдвэр гаргахгүй байгаа юм бэ? Одоо болтол QR кодтой асуудал дорвитой зохицуулахгүй доголдоод байна вэ? Нөгөө талаараа эмнэлгүүдэд гарсан асуудал шийдэгдсэн боловч нэг асуудлыг хэлмээр байна.

Өчигдөр гэхэд дүүргийн эмнэлэгт QR кодоос үүдэн 13 эмч ажилдаа ирж үлдсэн 60 хувь нь уг кодоос болж ажилдаа ирж чадаагүй асуудал үүслээ. Бид 80 гаруй хүнд өвчтөн байна гэж ярьж суудаг, тэгвэл шийдвэр гаргах шатанд гэнэтийн өөрчлөлт гаргаагүй гэж үзсэн бол, хэн тухайн шийдвэрийг хаана ямар үндэслэлээр гаргадаг вэ?

Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хариулт өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn