2021.04.27
Ч.Ундрам: Өвдөөд эдгэрсэн иргэдээ хэзээнээс вакцинжуулах вэ?
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.27/ боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл сонслоо.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
"Халдвар аваад эдгэрсэн иргэдэд хэзээ вакцин хийх вэ? АНУ-д ийм төрлийн хүмүүст 8 сарын турш эсрэг биет байгаад дараа нь вакцин хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Манай улсад ч тодорхой хугацаанд вакцинжуулалт хийх шаардлага үүсэх юм байна. Эртнээс төлөвлөх нь зүйтэй байх.
2021 оны төсвийг бтлахдаа ЭМ-ийн салбарт их дэмжлэг үзүүлж, төсвийг нэмэгдүүлсэн. Гэхдээ вакцинд шаардлагатай мөнгийг тусгаагүй байгаа. Тиймээс менежментийн хувьд анхаарч тэвчиж болох зардлыг тэвчиж шаардлагатай зүйлд нь төсвөө зарцуулаарай гэж хэлмээр байна."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn