2021.04.28

Д.Өнөрболор: Вакцинжуулалтыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбараа сэргээх боломж бидэнд байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,04,28/ хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хянах, санал дүгнэлт гаргах гишүүдэд цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор

Өнөөдөр дэлхий дахинд вакцинаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээл гарч байна. Вакцинжуулалт хожуу эхэлснээс болж, цар тахлын нөхцөл улам хүндрэх гэж байна. Үүнтэй холбогдуулан хөрөнгө оруулалт зогсож, ажиллах хүчний доголдол үүсэх гэж байна.

Вакцинжуулалт бол ҮАБ-тай холбоотой. Иймд эрдэмтдийг энэ байдал уруу анхааруулах хэрэгтэй байгаа учраас сангийн яам, эрүүл мэндийн яам төсөв хөрөнгө гаргах тал дээр анхаарч байна уу? Дэлхий нийтэд вакцины дижиталл паспорт хэрэглэж байна. Манайх энэ тал дээр ямар бодлого гаргаж байна вэ? Вакцинжуулалтын хөтөлбөртөө дэлхий нийт анхаарч, жуулчдыг ирүүлэх тал дээр анхаараад явж байна. Манай улс энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллах гэж байна вэ?

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn