2021.04.27
Т.Аубакир: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг элдэв турхиралтад автуулахгүй байх нь чухал
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.04.27/ хуралдаанаар Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл сонслоо.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
"Өнөөдрийг хүртэл дэлхий дахин болон манай улс орон хүнд нөхцөл байдалд ажиллаж байна. Мөн ЭМЯ, УОК, ЦЕГ цаг алдалгүй эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор цаашид хичээгүйлэн зүтгэж ажиллахыг хүсч байна. Иргэд эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн ажилчдад итгэж найдаж байгаа билээ.
Эдийн засгийн байдал хүнд байгааг та бүхэн ойлгож хүлээж авах нь чухал гэдгийг онцолж хэлмээр байна. Тиймээс хаврын улиралд эхлэх зам засварын үйл ажиллагаа эдийн засгийн байдлаас үүдэн бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаа юм.
Хамгийн түрүүнд ковид халдвараар өвчилөн амь эрсдсэн хүмүүсийн гэр бүл,ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлж байна. Тиймээс ард иргэдэд төр засгаас гаргаж буй шийдвэрийг чанд даган мөрдөж, элдэв асуудлаар турхирахгүй байж даван туулахыг уриалж байна.
Халдвар тархалт бага (Жишээ нь: 3-4 хүн) Баян-Өлгий, Увс гэх аймгуудад дархлаажуулалтын вакцин яаралтай хийх саналыг дэвшүүлж байна."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn