2021.04.27

Б.Бейсен: Орон нутагт ажиллаж байгаа эмч нарын урамшуулал, нэмэгдэл хэзээ олгох вэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.27/ боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл сонслоо. 

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

"ОХУ-ын Спутник-V вакцин хэзээ орж ирэх вэ? Хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд томилолтын зардал, илүү цагийн нэмэгдэл зэргээ аваагүй байна. Мөн буудалд байрлан ажиллаж байгаа эмч нар зардлаа өөрчдөө гаргаж байгаа.

Түүнчлэн эрүүл мэндийн ажилтнууд, салбарынхан руу хандсан гүтгэлэг маш их явж байна. Энэ чиглэлд Эрүүл мэндийн сайд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?"

Түүний асуултанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn