2021.04.30

С.Одонтуяа: Ахуйн хэрэглээний ус эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна уу?

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.30/ үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын мэдээллийн цагт Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх гишүүн С.Одонтуяа санал бодлоо хэлэлцлээ.

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

"Усны талаарх ирүүлсэн мэдээлэлтэй танилцлаа. Түүнчлэн эрх зүйн орчины үндэслэлэээр үнэ тариф болон усны хэрэглээг зөв зохистой хэрэглэхэд цөөнгүй олон шийдэлд хүрсэн байна. Иргэдийн хэрэглэж буй усны эрүүл ахуйн шаардлага дээр хэдэн асуулт асууя.

Усны эрүүл ахуйн шаардлага хангасан, хангаагүй тал дээр иргэд шүүмжлэлтэй ханддаг. Тгэвэл ард иргэдийн хэдэн хувь эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэж байна вэ? Тооцоо болон судалгаа байгаа юу? Аж ахуйн нэгжүүдэд үйлдэрлэлийг зориулттай ус нийлүүлэх бодлого байна уу?

Саарал ус хэрэглэх асуудлыг хэрхэн яаж дэмжиж байна вэ? Өнөөдрийн байдлаар ААН-үүд яг хэдэн хувь саарал ус хэрэглэж байна вэ?

Мөн ус бохирдуулагч эх үүсвэрүүдийг хэрхэн багасгаж, ямар үр дүнд хүрсэн бэ? Ариутгал цэвэрлэгээ болон технологийн дэвшлийг ашиглаж байгаа юу? Эсвэл гол усруу цэвэрлэсэн болоод хийж байгаа юм уу?

Түүнчлэн судалгаа, шинжилгээний зардалд хэр их мөнгө зарцуулдаг вэ? Яагаад гэвэл усны эдийн засаг үр ашгийг дэмжих чиглэлээр асууж байна. Шинжлэх ухаанч бодологүй байснаар усны асуудлыг зөв зохистой зохицуулж чадахгүй гэж харж байна.

Эцэст нь Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжыг шинэчлэх асуудал ямар түвшинд явж байна вэ? Мянганы сорилтын корпарацитай 350 сая долларын гэрээ хийсэн."

Түүний асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn