Ээлжит бус чуулганаар юу хэлэлцэх вэ?
2009.02.10

Ээлжит бус чуулганаар юу хэлэлцэх вэ?

Ирэх 12-ны өдөр 10.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх билээ.

Энэхүү ээлжит  бус чуулганаар яригдах хамгийн гол асуудал бол монгол улс дэлхий нийтэд нүүрлээд байгаа санхүүгийн хямралыг хэрхэн даван туулах талаарх засгийн газрын боловсруулсан “мастер төлөвлөгөөг” хэлэлцэх юм.
Өчигдөр  УИХ-н дарга Д.Дэмбэрэл чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг гаргаж, УИХ  дах намын бүлгүүд чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаарх хурлаа хийлээ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар үндсэн дөрвөн төсөл хэлэлцэхээр болсон байна.

Засгийн газрын өргөн барьж байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, үндсэн хуулийн цэцийн 2007 оны 06 тоот дүгнэлттэй холбогдуулан НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн дээрх төслүүдээс гадна мэргэжлийн боловсрол, сургалт тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. 

Мэргэжлийн боловсрол, сургалт тухай хуулийг манай улсад ихээхэн үр өгөөжөө өгөх боломжтой хууль хэмээн үзэж байгаа юм. Энэхүү хууль батлагдвал Мянганы сорилтын сангаас манайд тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө  өгөх юм, үүнээс гадна ажилгүйчүүдийн тоог бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх нэг гарц болох юм. Хуулийн төсөлд барилагын чиглэлийн мэргэжил үйлдвэрлэлийн сургуульд сурагсдын сарын тэтгэлгийг 120 мянга байхаар заагаад байгаа билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.