Хамгийн их ачаалалтай байнгын хороо
Өнгөрсөн удаагийн намрын чуулган шинэ парламентын анхны чуулган байсан билээ.
Тиймээс ч шинэ томилгоо, шинэ хөтөлбөр гээд “шинэ” тодотголтой зүйл олон байсан гэж хэлж болно. Парламент болон, засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг шийдэх гээд өнгөрсөн чуулганаар хамгийн их ачаалалтай ажиллан байнгын хороогоор Төрийн байгуулалтын байнгын хороо тодорлоо.
Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин болон Н.Энхболд, Ж.Батсуурь гарын гишүүд сэтгүүлчдийг цуглуулан хийсэн ажлаа тайлагналаа.
Сайд нарын томилгоо, Засгийн газрын бүтцээс гадна ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хууль, Төрийн албаны зөвлөл, САЕХ-ны удирдлагыг шинээр, УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн шинэ гишүүдийгээ хүлээн авчээ.
Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж 40 орчим хуулийн, 20 гаруй тогтоолын төслийг УИХ-аар батлуулсан байна. Тэдэнд хандаж байнгын хороод, намын бүлгүүд, гишүүдээс 240 орчим санал, гомдол иржээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт зэргийг өнгөрсөн хугацааны онцлох ажлаар Ө.Энхтүвшин дарга нэрлэлээ.