Ээлжит бус чуулган эхэллээ
УИХ-н ээлжит бус чуулган өнөөдөр 10.00-д эхлэх байсан ч товлосон цагаасаа жаахан хоцорч эхэллээ.
Чуулганыг эхэнд нээж нь ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэллээ. Тэрээр эдийн засгийн хямрал манай улсад хямрал нь манай оронд шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Засгийн газраас санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах төлөвлөгөөний төсөл боловсруулж, УИХ энэ асуудлыг ээлжит бус чуулганаараа хэлэлцэж байгааг Төрийн тэргүүний хувьд сайшааж байна хэмээн хэллээ. Хамгийн гол нь эдийн засгийн өнөөгийн хямралт байдлыг даван туулахын тулд Засгийн газрын төлөвлөгөө нь эн тэргүүнд банк, санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангах, аж үйлдвэрийн салбар, хөдөөгийн хөгжлийг дэмжих, ажлын байрыг аль болохоор нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг бууруулахгүй тогтвортой хадгалж, цаашид дунд, урт хугацаанд чиглэсэн хөгжлийн бодлогоо “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилтуудтай уялдуулсан багц, тодорхой хөтөлбөр байх учиртай хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч үг хэлсний дараа ерөнхий сайд С. Баяр засгийн газрын боловсруулсан хямралаас гарах төлөвлөгөөг танилцуулсан юм.
Өнөөдрийн ээлжит бус чуулганаар үндсэн гурван асуудал хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөд байгаа юм. Үүнд, Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөө, Мэргэжлийн боловсролын тухай, Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийг тодруулбал Ц.Нямдоржийн УИХ-ын дарга байхдаа хууль зассан үйлдлийг буруутгасан шийдвэрүүдийг тус бүр хэлэлцэх юм.