Г.Хандармаа: Түүнд бурууд хатуу, бусдад ээлтэй сайхан хандаж чаддаг чанар бий
2021.05.25

Г.Хандармаа: Түүнд бурууд хатуу, бусдад ээлтэй сайхан хандаж чаддаг чанар бий

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр /2021.05.24/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Нээлтэд ангийн  багш,  Монгол улсын гавьяат багш  Г.Хандармаа оролцож үг хэллээ.

Тэрбээр “Манай шавь хүүхэд байхын нөхөрсөг, нийтэч, сайхан сэтгэлтэй, зөөлөн зан чанартай хүүхэд байсан. Эгэл жирийн тээврийн жолооч аав, ээжийн хүү У.Хүрэлсүх маань улстөрчийн замаар замнаж, улс түмнийхээ төлөө зүтгэж зорьж явсаар өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад ангийн багшийн хувьд маш их баяртай байна.

Манай У.Хүрэлсүхэд улстөрч хүнд байх бүх чанар бий. Бурууд хатуу, бусдад ээлтэй сайхан хандаж чаддаг. Харин хатуугийн өмнө тэмцэж чаддаг чанар нь багаас мэдрэгддэг байсан. Улс орондоо хайртай, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр тэмцэж чадна гэж бодож байна.

Ингээд өнөөдөр Монголоо улс шиг улс болгохын төлөө хичээн зүтгэж чадна гэж багш миний хувьд 100 хувь итгэлтэй байна. Шавьдаа багшийнх нь хувьд хамт олных нь өмнөөс амжилт хүсч, их ялалтыг хүсэн ерөөе. Монгол түмэн минь шавийг минь дэмжээрэй” гэв.