
Бараа, бүтээгдэхүүний хаяг, шошго тодорхой байх ёстой
Манай улсын хувьд хаяг, шошготой холбоотой бэрхшээлүүд нилээдгүй тулгардаг.
Тодруулбал:
1. Хүнсний нэр нь тухайн хүнсний зүйлийн мөн чанарыг үнэн зөв илэрхийлэхүйц байдлаар томъёологдож чаддаггүйгээс хэрэглэгчийг төөрөгдүүлдэг. /Бүх төрлийн цагаан архи, ундаа, жүүс, сүү, сүүн бүтээгдэхүүн гэх мэт/
2. Үйлдвэрлэсэн, савласан болон хадгалалтын хугацаа /огноо/ бүрэн тавигддаггүй, тавьсан огноо ойлгомжгүй байдаг
3. Хүнсний найрлагыг бүрдүүлэгчийн жагсаалтыг үнэн зөв бүрэн илэрхийлдэггүй /Тухайлбал, хүнсний шим тэжээлт зүйл болох уураг, өөх тос, нүүрс ус гэх мэт/
4. Хүнсний шошгон дээр заавал мэдээлэх ёстой зүйлийг бүрэн мэдээлдэггүй /хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, ионжуулсан цацрагийн боловсруулалт гэх мэт/
Энэ асуудлуудыг шийдэхэд иргэн бүрийн оролцоо чухал юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn