Төрийн одон медалиар шагналаа
2021.06.01

Төрийн одон медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Сэлэнгэ аймгийн харьяат зарим иргэдийг төрийн одон медалиар шагналаа.

Аймаг орон нутгаа хөгжүүлэх үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулсан эдгээр иргэдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Ц.Эрдэнэбат нар гардуулан өглөө.

Энэ өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 8, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Алтан гадас одонгоор 63, Цэргийн гавьяаны одонгоор гурав, Хөдөлмөрийн хүндэт медалиар 19 хүн шагнууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг "Алдарт Эх"-ийн I, II одонгоор шагналаа.