Барилгынхан 250 гаруй тэрбумын зээлийн үлдэгдэлтэй байна
2009.05.06

Барилгынхан 250 гаруй тэрбумын зээлийн үлдэгдэлтэй байна

Хямралаас үүдэлтэйгээр бий болоод байгаа барилгын салбарын хохирлыг арилгаж, сэргээн босголтын ажлыг эхлүүлэхэд өнөөдөр улсын хэмжээнд 500 тэрбум төгрөг шаардлагатай байгааг Ерөнхий сайдаас аваад салбарын сайд нь хүлээн зөвшөөрч мэдэгдэж байна.

Зөвхөн орон сууцны зориулалт бүхий барилгаар тооцоход 170 гаруй барилга угсралтын ажлыг дуусгахад 220 тэрбум төгрөг хэрэгтэй болоод байна. Барилгын салбартай холбоотойгоор иргэдийн зүгээс арилжааны банканд 68,7 тэрбум, барилгын компаниуд 268,3 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна.


Зам тээвэр, барилга хот байгуулалтын талаар 2009 онд хийгдэх үндсэн чиглэлд 59 арга хэмжээ, ажил төрөл төлөвлөгдөн тусгагдсанаас өнөөдрийн байдлаар 20 хүрэхгүй хувийн биелэлттэй явж байгаа аж. Барилгын салбарын ажлыг чуулганд танилцуулах явцад Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга барилгын салбарт шаардагдаж байгаа 500 тэрбум төгрөгийг түргэн эргэлтэд оруулах, Мянганы сорилын сан (МСС)-гаас төмөр замд хэрэгжүүлэх 200 шахам сая.долларын төслийг барилгын салбарт шилжүүлэх хүсэлт тавив.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.