2021.06.18
С.Бямбацогт: Онцгой нөхцөл байдалд хүний эрх зөрчихгүй ажиллах тогтоол гаргах саналтай байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.18\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Олон гишүүд хүний эрхтэй холбоотой санал хэлж байна. Бид шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчилал гэсэн гурван үгийг байнга хэлдэг. Цар тахлын хүнд үед эдийн засгаа хямраачихгүй байх, ард иргэдээ ядууралд хүргэхгүй байх олон ажлыг Монголын төр чадлаараа хийж байна. Хүний эрхийг хязгаарлаж хийх ажил байгаа.
Ингэхдээ хүний эрхийг зөрчихгүй байх талаар ХЭҮК анхаарч ажиллах санал ирүүлсэн. Бид онцлог нөхцөл байдалд дэлхий нийтээрээ ажиллаж байна. Ийм цаг үед хүний эрх зөрчихгүй байх тогтоол гаргаад ажиллах хэрэгтэй гэсэн саналтай байна.
Түүний асуултад Хүний эрхийн үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn