Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлнэ
2021.06.23

Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр боллоо. 

Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж эхэлсэн байна. Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан. Энэ дагуу  ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ.

Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. 2021 оны 06 дугаар сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733  хүүхэд, 1,146 жирэмсэн эмэгтэй, 919 хөхүүл эмэгтэй дархлаажуулалтад хамрагдаад байна.