Үерт өртөх эрсдэлтэй хороодыг дайран өнгөрөх 42 км далан, суваг байгуулахаар ажиллаж байна
2021.06.23

Үерт өртөх эрсдэлтэй хороодыг дайран өнгөрөх 42 км далан, суваг байгуулахаар ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргийн үерт өртөх эрсдэл бүхий булаг, хөрсний усны халиа үүсдэг хэд, хэдэн хороодыг дамнасан 42 км үерийн далан, суваг, шуудуу барих зураг төсөл бэлэн боллоо.

Өнөөдөр Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын усны барилга байгууламжийн газраас хариуцсан мэргэжилтнүүд ирж үерийн хамгаалалтын далан, суваг хийх хороодод судалгаа хийн ажиллалаа.

Өмнө нь үер усанд автах эрсдэлтэй хороодод хэд хэдэн удаа ажилласны үр дүнд зураг төслийг гарган авсан. Уг зураг төслийг үндэслэн хороодыг дамнасан транс байгуулах хөрөнгийг 2022 оны Улс, Нийслэлийн төсөвт суулгуулахаар ажиллаж байна.

Тус 42 км үерийн даланг байгуулснаар Сонгинохайрхан дүүргийн Зүүн, баруун салаа, гэр хорооллын айл өрхүүд булаг, хөрс, үерийн усанд өртөх эрсдэлээс бүрэн ангижрах боломжтой юм.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn