Б.Саранчимэг гишүүн Баянзүрх дүүргийн 421-р нээлттэй хорих ангид ажиллалаа
2021.06.28

Б.Саранчимэг гишүүн Баянзүрх дүүргийн 421-р нээлттэй хорих ангид ажиллалаа

Б.Саранчимэг гишүүн УИХ дахь Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хорооны даргын хувьд /2021,06,26/ өдөр Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн хамт Баянзүрх дүүргийн 421-р нээлттэй хорих ангид ажиллалаа.

Тус хорих ангийн 8 нам даралтат зуухыг төвлөрсөн дулааны шугамд холбохоор болсон билээ. Ингэснээр Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр болж байгаа юм. Шугам сүлжээнд гүйцэтгэх ажлыг Билгүүн од констракшн ХХК хийж гүйцэтгэж, энэ жилд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn