С.Чинзориг: Хөдөлмөрийн хуулиар 3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүд гэрээсээ ажиллах боломжтой болсон
2021.07.06

С.Чинзориг: Хөдөлмөрийн хуулиар 3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүд гэрээсээ ажиллах боломжтой болсон

УИХ өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх юм. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болох зохицуулалтыг нэмэх талаар хэлэлцэж байв. Харин хуульд уг зүйлийг нэмсэн байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг "Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон 3 хүртэл насны хүүхдээ харж буй эхчүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл давуу боломж олгож буй. 
Хүүхдээ харж байгаа ээжүүд нийгмийн даатгал тасалдах, цалин хөлсгүй байх олон асуудал үүсдэг.Тиймээс 3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүдийг энэ хугацаандаа өөрөө зөвшөөрвөл гэрээсээ, зайнаас ажиллах хууль эрх зүйн шинэ орчинг бүрдүүлсэн" гэв.

Тэрбээр хуулийн төслийг боловсруулах ажлыг хэсэгт байсан юм.