Н.Учрал: Хувь хүний бол төрийн мэдээллийг хамгаалах талаар Кибер аюулгүй байдлын хуульд тусгасан
2021.08.03

Н.Учрал: Хувь хүний бол төрийн мэдээллийг хамгаалах талаар Кибер аюулгүй байдлын хуульд тусгасан

УИХ-ын Цахим бодлогын байнгын хорооны гишүүд Н.Учрал, Т.Доржханд, Б.Саранчимэг, П.Анужин нар Дата төвд ажиллаж байна. Дата төвийн удирдлагууд тэдэнд байр, үйл ажиллагаагаа танилцуулж байна.  

Манай улсын цахим хуудаснууд жилд 14 тэрбум хандалт хүлээн авдаг байна. Эдгээр хуудаснуудад гаднаас хийдэг цахим дайралтыг бүртгэх, хамгаалах нь Дата төвийн үүрэг юм. Тус төв 24/7 цагаар дөрвөн ээлжээр хяналт тавьж ажилладаг байна.

Тоон гарын үсгийн тухай хуулийг батлан, иргэд, ААН-үүдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн. Дата төв энэ ажлыг хариуцаж байгаа юм. 

УИХ-ын гишүүүн Н.Учрал: 

- Манай улс төрийн үйлчилгээг цахимжуулах бодлого баримталж байна. Үүний тулд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн ямар мэдээллээ ил тод, ямрыг нь хаалттай байлгах вэ гэдгээ ялгах хэрэгтэй. Хувь хүний нууц болон мэдээллийг хэрхэн хамгаалах тухай ч яригдана. Төр иргэдийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Энэ талаар Кибер аюулгүй байдлын тухай хуульд тусгасан. Мэдээллийг хадгалах, хамгаалах чиг үүргийг төрийн өөр өөр байгууллагад хариуцуулах нь зөв.  Өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг нэг байгуллагад хариуцуулсан байв. Мэдээллийн бие даасан, аюулгүй байдлын төвтэй болсноор мэдээллийг хамаалах боломж бүрдэв.

- Тоон гарын үсгийн үйлчилгээн гурван компани олгож байна. Одоогоор 35 мянган тоон гарын үсэг ологсон нь маш чамлалттай. Нийтийн мэдээллийн хуулийн төслийг мөн өргөн барина. УИ-Хын даргын захирамжаар эдгээр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг өөр өөр байнгын хороодын гишүүдээс бүрдүүлсэн юм. Иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод авах цаашлаад төр авлигагүй болох нь чухал. Мөн эдгээр хуулийг баталснаар улс орны аюулгүй байдлын индекс өснө. Санхүүгийн буюу эдийн засгийн салбарт ч хамаатай. Хөрөнгө оруулагчдын тавьдаг зарим шалгуурыг хангаж эхэлнэ. Виртуал хөрөнгө оруулалт буюу дижитал хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл  дээр мөн би ажиллаж, намрын чуулганаар батлуулахаар зорьж байна.