2024.02.02
Ц.Мөнхцэцэг: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуультай болно
УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг бусад гишүүдийн хамтаар Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Хуулийн төслийн гол агуулга нь интернэт үйлчилгээ үзүүлэгч, эцэг эх, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон боловсролын байгууллагад үүрэг ноогдуулахад чиглэсэн тул хүүхдийн эрхийг хангахын зэрэгцээ өргөн хүрээнд хамгаалах зохицуулалтыг оруулахад чиглэсэн.
Монгол Улсад өдгөө Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиуд үйлчилж байгаа. Техник технологийн хөгжлийн хэрээр хүүхдүүдийн цахим төхөөрөмж ашиглах нас улам бүр залуужиж, дөрөв, таван настай хүүхдээс эхлээд 18 насанд хүрэх дөхсөн хүүхдүүдийн цахим хэрэглээ өндөр байгаа нь уг харилцааг зохицуулах, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах хууль зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.
Иймд УИХ-ын гишүүд дээрх хуулийн төслийг өргөн бариад байгаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn