СХД-ийн 4 дүгээр хорооны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна
2021.08.16

СХД-ийн 4 дүгээр хорооны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 4-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

  1. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг “Ван-хүү” ХХК нь 2018 онд хүлээн авч одоогоор 83 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн гадна талдаа мини хөл бөмбөгийн талбайн тохижилт хийгдсэн.
  2. Орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр үер, уснаас хамгаалах 300 метр даланг “MWT ХХК” өнгөрсөн оноос эхлэн гүйцэтгэсэн бөгөөд ажил бүрэн дууссан
  3. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Алтан тариан зам зорчих хэсгийн хоёр эгнээтэй 7 метр өргөнтэй явган хүний нэг талдаа гэрэлтүүлэгтэй хоёр талтаа 1 метр замтай талбайг “Тэнүүн холдинг” ХХК энэ оны тавдугаар сард хүлээн авсан бөгөөд одоогоор ажлын явц 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  4. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Ахмадын Толгойт” хөгжлийн төв өнгөрсөн оны есдүгээр сард барилгын ажлыг “Энэрэлт эрдэнэ” ХХК хүлээн авч одоогоор барилгын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  5. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Толгойтын замаас хойш Улаанчулуутын авто замын засвар энэ оны долдугаар сард 370 метр зорчих хэсгийн хоёр эгнээтэй явган хүний хоёр талт замын талбайг “Тэшигбуянт” ХХК хүлээн авсан бөгөөд гүйцэтгэл 95 хувьтай үргэлжилж байна
  6. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар жишиг гудамж төслийн хүрээнд Их нарангийн нэгдүгээр гудамжнаас мал тууврын нэгдүгээр гудамж хүртэлх айлуудын хашааг шинэчилж ижил хэлбэрээр блоклон иргэдийн ая тухтай орчинг сайжруулах зорилгоор “Ван-хүү” ХХК нь хийж байгаа бөгөөд гүйцэтгэл 20 хувьтай үргэлжилж байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn