СХД: Хүүхэд залуучуудын театр энэ оны сүүлээр ашиглалтад орно
2021.08.23

СХД: Хүүхэд залуучуудын театр энэ оны сүүлээр ашиглалтад орно

Хотын дарга Д.Сумъяабазар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон бусад албаныхан Хүүхэд залуучуудын театрын барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.

Тодруулбал, Хотын дарга Д.Сумъяабазар “Хүүхэд залуучуудын театр”ын барилгыг ашиглалтад оруулахад дутагдаж байгаа эд материал, хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Мөн Нийслэл, дүүргээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар есдүгээр сарын 5-ны дотор бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийг Соёлын дэд сайд М.Батбаяр болон уг барилгын ажлыг хариуцаж байгаа  компанийн удирдлагуудад даалгалаа.

Ингэснээр дутагдаад байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж Хүүхэд залуучуудын театрыг энэ оны сүүл гэхэд ашиглалтад оруулах бүрэн боломжтой болж буй талаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотголоо. Мөн дүүргийн 12 давхар барилгын явцтай танилцлаа. Тус барилга ашиглалтад орсноор дүүргийн иргэд нэг дороос төрийн үйлчилгээг авах бүрэн боломжтой болох юм.