
2021.09.06
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний 2.6 дахь заалт болон 2021 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан ЗАЛУУЧУУДЫГ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ “ОРОЛЦОО” төслийн бүртгэл, сонгон шалгаруулалт Сонгинохайрхан дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний бүртгэл наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд явагдаж, 395 залуучууд бүртгүүлсэн ба 235 залуу сонгон шалгаруулалтын ярилцлагад танхимаар болон цахим хэлбэрээр оролцлоо. Төсөлд хамрагдах нэгдүгээр ээлжийн 111 залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж есдүгээр сарын 02-ны өдөр сургалтын байранд хүргэлээ. “ОРОЛЦОО” төсөлд хамрагдсан нийт залуустаа амжилт хүсье.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn