СХД-ийн нийгмийн ажилтнууд ажлаа цахимаар хийж, цаг хугацаа зардал хэмнэх боломжтой боллоо
2021.08.23

СХД-ийн нийгмийн ажилтнууд ажлаа цахимаар хийж, цаг хугацаа зардал хэмнэх боломжтой боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А. Ариунзаяагийн хамт Сонгинохайрхан дүүрэгтээ ажиллалаа.

Японы засгийн газрын санхүүжилтээр НҮБХХ “Covid-19” халдварын үед зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн хамгааллыг шуурхай үзүүлэх, гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд улсын хэмжээнд ажиллаж буй бүх нийгмийн ажилтнуудыг таблет болон хурууны хээ уншигчаар бүрэн хангажээ. Сонгинохайрхан дүүргийн тухайд хороодын хөгжлийн нийгмийн ажилтан болон, халамжийн нийгмийн ажилтнуудыг таблетаар бүрэн хангажээ.

Ингэснээр нийгмийн ажилтнууд маань ажлаа цахимаар хийж, цаг хугацаа зардал хэмнэх боломжтой болж байна. Хамгийн гол нь нийгмийн хамгааллын үйлчилгээ хэнд илүү хэрэгтэй байна, хүүхдийн хүчирхийллийг хэн хаана үйлдээд байна гэдэг мэдээлэл нэгдсэн нэг баазад төвлөрөх давуу талтай.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn