Гишүүд чуулганы танхимд ярихаасаа илүү ажлын хэсгийн хуралдаанууд дээр төвлөрч байгаа
2009.06.22

Гишүүд чуулганы танхимд ярихаасаа илүү ажлын хэсгийн хуралдаанууд дээр төвлөрч байгаа

УИХ дахь МАХН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Энэ талаар МАХН-ын Бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан мэдээлсэн юм
.
Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлэгтээ явж байгаа билээ Энэ талаар бүлэг хэлэлцээд бодлогоо эхлээд гаргах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн хэлэлцүүлгийг хурдлуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ. Ингэвэл салбарын үйл ажиллагаа идэвхжих, иргэд орон байртай болох боломж бүрдэнэ гэсэн зарчмын байр суурьтай байгаагаа гишүүд хурлаар баталсан байна.

Дараагийн асуудал бол дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр эрчим хүч, замын барилга байгууламж барих төслийг хэлэлцжээ. Энэ асуудлын нөхцөлийг өөрчлөх талаар Засгийн газраас УИХ-д тогтоолын төсөл оруулсан байгаа юм. Одоогоор тогтоолын төслийг гар дээрээ аваагүй байгаа ч авсны дараа хурдан хэлэлцэх нь зүйтэй гэж бүлэг үзжээ.

Бас нэг гол асуудал бол Халх голын ялалтын 70 жилийн ойн медаль бий болгох тухай асуудлыг ярилаа хэмээн бүлгийн дарга онцоллоо. Түүхэнд тэмдэглэх, улс орны тусгаар тогтнолын баталгаа болсон, ахмад үеийнхний хөлс, цусаа урсган баталгаажуулж авсан энэ түүхэн үйл явдлыг хойч үедээ мартуулалгүй, байнга сануулж явах үүднээс медаль бий болгох асуудлыг дэмжжээ.

Бүлэг Улсын бүртгэлийн тухай хуульд бүртгэлийн тогтолцоо, бүртгэгчийг томилох, байцаагчдад тавих шалгуур гээд эргэж харах нэлээн асуудал гарсан учир үүнийг сайн ярьж хэлэлцэж, санал хурааж шийдэх ёстой гэсэн шийдэлд хүрлээ.

Дээр нь энэ долоо хоногийн ажлын хэсгийн хуралдаануудын ажлыг түргэтгэх тал дээр гишүүд анхаарч ажиллах хэрэгтэйг илэрхийлж. Мөн Эх орны хишиг сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр УИХ-ын даргын Захирамжаар хоёр бүлгийн гишүүд оролцсон ажлын хэсэг байгуулагдан. Засгийн газраас болоод Ардчилсан намаас оруулж ирсэн хоёр хуулийн төслийг яаж нэгтгэх вэ, ямар хувилбараар эх орны хишгийг ард түмэндээ түгээх вэ гэдэг асуудлаар ажлын хэсгүүд ажиллах ажээ.

Бүлгийн дарга Д,Лүндээжанцан энэ долоо хоног бол гишүүд чуулганы танхимд ярихаасаа илүү ажлын хэсгийн хуралдаанууд дээр гол ачаалал төвлөрч байгаа гэдгийг хэлье гэлээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.