2021.09.09
“ББ Сан”-ийн санаачилгаар “Гэрэл асаая” хөтөлбөрийг зарлаж байна
“ББ сан”-ийн санаачилгаар “Илтгэх Индрийн Ирээдүй” ТББ Эрдэнэт хотын залуусын дунд хувь хүний чадваржуулах хөтөлбөрийг зарлаж байна.
Тус хөтөлбөрийн зорилго нь өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзлэлтэй, нийгэмдээ эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй залуусыг бэлтгэх, сургагч багш болгоход шаардлагатай ур чадварыг олгох, хөгжүүлэх зорилготой юм. Хөтөлбөрт хамрагдах залуусын насны хязгаарыг 18 – 40 нас гэж заасан ба нийгэмд "витамин" түгээх эерэг хандлагатай залуусыг урьж байна.
Хамтдаа хөгжиж, хамтдаа суралцаж, хамтдаа бүтээхийг “ББ сан”-ийн зүгээс уриалж байгаа бөгөөд Эрдэнэт хотын нийгмийн хөгжил, залуусын боловсролд бодитой хувь нэмрээ оруулахын тулд хамтран, хичээн ажиллах юм.
Уг хөтөлбөрөөс нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгох, түүнд хувь нэмрээ оруулах, бэхжүүлэх чадварыг залуучууд олж авах юм. “Гэрэл асаая” хөтөлбөр 2021 оны 9 дүгээр сарын 18-нд эхэлнэ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn