2021.09.23
ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагчид, бэлтгэсэн багш тус бүрт нэг сая төгрөг олгохоор болжээ
Баянгол дүүрэг ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагч, бэлтгэсэн 12 багш тус бүрт НЭГ САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖИЙГ гардууллаа.
“Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын дундаж оноог ахиулах, багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэх, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт уралдааныг зарлаж, 800 оноо авсан төгсөгч болон бэлтгэсэн багш нарт тус бүр 1.000.000 төгрөг олгохоор болсон.
Энэ үйл ажиллагаанд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл нар оролцлоо.
Тэгвэл БГД-т 2020-2021 оны хичээлийн жилд нийт 2574 сурагч ЭЕШ өгснөөс англи хэл, нийгэм судлал, газар зүй, орос хэл, монгол хэлний хичээлээр нийт 12 төгсөгч 800 оноо авсан юм.