2021.09.23
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай оношилгоо болон лабораторийн тоног төхөөрөмжүүдийг гардууллаа
УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай оношилгоо болон лабораторийн тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.
ӨЭМТ-үүдэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах ажилд улсын төсвөөс 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.
Уг хөрөнгөөр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 4D эхо аппарат, био химийн анализатор цус, шээсний шинжилгээний анализатор, өвчтөний хяналтын монитор, суурин даралтын аппарат, зүрхний бичлэгийн аппарат зэрэг тоног төхөөрөмж нийлүүллээ.
Ингэснээр Орхон аймгийн хэмжээнд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын түвшин дээшлэх ач холбогдолтой юм.