2021.10.05
Мөрөнгийн айлууд төвлөрсөн цэвэр ус, бохирын шугамд холбогдсоор байна
2010 оноос аймгийн төвийн гэр хорооллын айлуудыг цэвэр усны шугамд холбох ажлыг эхлүүлсэн. Энэ нь Ц.Даваасүрэн гэрээсээ усаа авдаг болно гэсэн сонгуулийн амлалт байлаа.
Өмнөх онуудад гэр хорооллын цэвэр усны шугамд 858 айл холбогдсон бол 622 айл бохирын шугамд холбогдоод байна. Өмнө нь цэвэр усанд холбогдсон айлуудыг бохирын шугамд холбох ажил мөн хийгдэнэ. Өнгөрсөн хугацаанд Мөрөн хот маань цэвэр усны кольцо шугам бүхий анхны аймгийн төв болсон. Энэ онд 1-р хорооны 6,7,8,9-р гудамжны цэвэр бохирын салбар шугамын ажлууд хийгдэж эхлэсэн. Ирэх жил 6-р хороонд гарсан хүндрэлийг шийдвэрлэнэ. Энэхүү ажилд айл өрхүүдийн оролцоо маш чухал. Өвлийн улиралд зарим айлууд хэрэглэхгүй тохиолдолд хөлдөх аюултай байгааг инженер тэхникийн ажилчид сануулж байна.
XXI зуунд амьдарч буй иргэд худгаас усаа зөөнө гэдэг бол таатай зүйл биш гээд л 2010 оноос хойш санаачлан эхлүүлсэн төсөл маань үр дүнгээ өгөөд шугамд холбогдсон айл өрхүүд сэтгэл ханамж өндөртэй байгааг харах сайхан байлаа. Эхний үед хүндрэлтэй тулгарч хэцүү байсаан, харин Одоо манай бусад гишүүд маань ч миний энэ эхлүүлсэн санаачлагыг дэмжээд айлууд руу дэд бүтэц татах ажлыг эхлүүлээд эхэлсэнд талархалтай байна. XXI зууны Мөрөн гэртээ тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй бн. Зөв санаа үр дүнд хүрдгийн жишээ болох биз ээ‼️
хэмээн гишүүн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
ХӨСВГӨЛ АЙМГИЙН 18 СУМАНД БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДАНА
2021 оны Улсын төсөвт Хөвсгөл аймгийн Их-Уул, Жаргалант, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Тосонцэнгэл, Галт, Рашаант, Рэнчинлхүмбэ зэрэг 8 суманд Бяслагны үйлдвэр барих, тоног төхөөрөмж нийлүүлэх зардлыг тусгуулсан. Тухайн ажлын гүйцэтгэгчээр "Хан Аттирбут" ХХК шалгарсан ажиллаж байна. Мөн 2022 оны Улсын төсөвт аймгийнхаа 10 суманд тус үйлдвэрийг байгуулах зардлыг тусгуулахаар Ц.Даваасүрэн гишүүн ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn