2021.10.06

С.Чинзориг: Гадаадын хөрөнгө оруулалт нийт хэмжээ хэд байгаа вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.10.06/-ны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ хэдэн доллар байдаг вэ? Гурваас дөрвөн жилийн өмнө 4 тэрбум долларт хүргэнэ гэж байсан. Нөхцөлийг нилээн сулруулсан байна. Мөнгөн дүнг ямар шаардлагаар авч байна. Хоёроос доошгүй ажлын байр гэдгийг яаж тооцоолсон бэ? Өмнө нь 100 мянган доллар арай бага байсан. Гадаадын хөрөнгө оруулагчийн аж ахуй нэгжийн мөнгөн дүнг алга болгож болж байна уу? Ажлын байранд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариуллаа. 

С.Чинзориг: Гаднын хөрөнгө оруулагчдад мөнгөн дүнг тодорхой болгомоор байна

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn