Хохирогсдын ар гэрт мөнгөн тусламж үзүүлэхээр боллоо
2009.07.18

Хохирогсдын ар гэрт мөнгөн тусламж үзүүлэхээр боллоо

Говь-Алтай аймгийн Цээл сум, Улаанбаатар хотод байгалийн онц аюултай үзэгдэл болсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан долдугаар сарын 17-нд яаралтай зарлан, уг гамшигийн мөрөөр авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ.

Говь-Алтай аймгийн Цээл сумын хоёр багт долдугаар сарын 16-17-нд, мөн Улаанбаатар хотод 17-нд хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас байгалийн гамшигт үзэгдэлд нийт 24 хүний амь нас эрсдэж, эд материалын ихээхэн гарз хохирол учирсан тухай гишүүд танилцаад тэдгээрийн ар гэрт Засгийн газрын нөөцөөс мөнгөн тусламж үзүүлэх тогтоол гаргахаар тогтов.
Мөн хохирлыг барагдуулах, сэргээн босгох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, Говь-Алтай аймагт Засгийн газрыг төлөөлүүлж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдыг явуулах, цаг уурын мэдээллийг цаашид байнга олон сувгаар тараах, сэрэмжлүүлэг мэдээг ойр ойрхон өгч байх, онцгой байдлынхныг урьдчилсан мэдээллээр байгалийн гамшиг болж болзошгүй газруудад байршуулах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох газруудад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.