Х.Нямбаатар: Сэтгэл санааны хохирлыг барагдуулах хуучин төслийг удахгүй өргөн барина
2021.10.19

Х.Нямбаатар: Сэтгэл санааны хохирлыг барагдуулах хуучин төслийг удахгүй өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр "Хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэхтэй холбоотой хуулийн төсөл өргөн барихаар бэлдэж байна. Манай хууль зүйн салбар сүүлийн 30 жилд эдийн бус буюу сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж үнэлдэг вэ гэдэг үнэлгээг огт хийж чадаагүй. Одоогоор манай яам дээр ажлын хэсэг жил гаруйн хугацаанд ажиллаад хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа. Өмнө нь хэвлэл мэдээлийн байгууллага, сэтгүүлчдэд хуулийн үзэл баримтлал, төслийнхөө танилцуулгыг хийнэ. Энэ нь өөрөө маш их шүүмжлэл дагуулах нь ойлгомжтой.

Мөн хууль, шүүхийн байгууллага үйл ажиллагаагаа явуулахад эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна ХЗДХЯ-аас Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч энэ асуудлыг оруулж ирсэн. Үүнд 2024 онд аж ахуй бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх дүрэм нь тодорхой байя гэсэн зорилго агуулж байгаа" гэв.