Ё.Баатарбилэг: Төрийн худалдан авах ажиллагааны газрын удирдлага хариуцлагагүй байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Ажлын хэсэг цаг хугацаа жаахан алдчихлаа. Өнгөрсөн сард худалдан авах ажиллагааны холбогдох хүмүүстэй хурал хийсэн. Энэ газрын даргын царайг өнөөдөрр харж байгаа. Хариуцлагагүй юм ярьж байна. Манайд хамааралгүй яам нь хариулах ёстой гэж. Ийм хүн байгаа учраас ажил нь явж өгдөггүй газар байна. Даргаасаа болоод энэ байгууллага байх уу? Үгүй юу? гэх асуудал яригдаж байна.
Сангийн яамны мэдэл рүү орно гэж сонслоо. Ингэж хариуцах эзэнтэй болохгүй бол болохоо байсан газар. Өнөөдөр энэ хурал дээр төсвийн байнгын хорооноос хүн байхгүй болохоор энэ ямар ч ач холбогдолгүй болоод байна.
Энэ худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал бүтэлгүйтээд байгаа нь хууль эрхзүйн орчны юм байна. Хуульд нь тендер нь хугацаа заасан зүйл байхгүй. Сангийн сайд сая хэлсэн. Төсөв батлагдсаны маргааш тендер шууд явж болно гэж. Тийм боломж байдаггүй. Төсөв батлагдаад 10 хононо. Яамд руу эрх нь шилжинэ. Аймаг, орон нутгийн иргэдийн хурал болж төсвөө батална. Ингэж байтал 12-р сар дуусдаг. Нэгдүгээр сар гараад эрх шилжүүлэх нь засгийн газрын хурлаар орж тогтоод болж гаргана. Ингэж байтал 2-3 сар болдог.
2021 оны хувьд энэ худалдан авах ажиллагааны газар ажлаа хийхгүй 5-р сар хүргэж байж арай гэж ажил нь эхэлсэн. Одоо энэ ажлыг нь хар. 40 хувьтай байна. Тэгэхээр хугацаандаа тендер явдаг байх хууль орчны зохицуулалт хэрэгтэй.
Хяналтын асуудал байна. Энэ газарт зохион байгуулсан тендерт хяналт байхгүй байна. Энэ байгууллага гэрээ байгуулаад л болдог. Манайх хянахгүй гэж байна. Захиалагч буюу аймаг, яам барилгын хөгжлийн төвөөрөө дамжуулан хяналт тавьж байна. Тэгвэл тендер шалгаруулсан байгууллага өөрөө хяналтанд нь оролцож хариуцлагаа үүрдэг байх ёстой.
Хариуцлагын асуудал бас байна. Нэг компани олон ажил авахдаа биш өмнө нь аваад хариуцлагагүй ажилласан компани дахин дахин аваад байгаа учраас тэр ажил нь бүтэхгүй байгаа юм. Тэгэхээр энэ худалдан авах ажиллагааны газар хариуцлагаа өөрөө хүлээх ёстой. Мөн үнийн өсөлтийн асуудал байгаа. Эдгээр асуудлаас болоод ашиглалтад орох гэж уддаг асуудал үүсдэг.
Энэ асуудал ганцхан УИХ-ын ажил биш. Ажил хариуцаж байгаа яамд, гүйцэтгэж байгаа агентлагуудын хамтын ажлууд юм. Ийм тогтоол гаргавал хэрэгжихгүй шүү.