2021.10.22

Сонгинохайрхан дүүрэгт хог хаягдлыг ангилах өдөрлөг боллоо

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын гадна талбайд  иргэдэд хог хаягдал ангилан ялгах соёлыг түгээх, оршин суугчдад хог хаягдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг танилцуулах, хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөллийг таниулах “Эерэг давалгаа” өдөрлөг боллоо.