2021.10.28
МУ-ын Эдийн засгийн эргэлтийн голлох төв болсон Алтанбулаг сум “Боомт хот” болж хөгжих ёстой
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.
Тэрээр
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум бол Монгол улсын үүд хоймор гэдэг агуулгаараа эдийн засгийн гол эргэлтийн төв.
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг “Жишиг сум” “Боомт хот” болгоход 12 тэрбум төгрөг шаардлагатай.
- Энэ санаачилгыг Жаргалтулгын Эрдэнэбат - Erdenebat Jargaltulga Ж.Эрдэнэбат гишүүний хамтаар Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж, шийдвэрлүүлэх зорилготой байсан боловч төсвийн байдлаас шалтгаалж 4 тэрбум төгрөгийн төсөв төсвийн төсөлд туссан.
- Тиймээс миний санаачилсан “Жишиг сум” төслийн санхүүжилтийг хэвээр үлдээхээс гадна, Алтанбулаг сумаа Боомт хот болгоход шаардагдах төсвийг нэмэгдүүлэх талаар Ж.Эрдэнэбат гишүүнтэй хамтарч ажиллах болно.
- Ийнхүү ирэх онд Алтанбулаг сум Жишиг сум болох эхлэл тавигдаж байна.
Сэлэнгэ нутгаа хөгжүүлэхийн тулд гаргаж буй Миний бүхий л санал санаачилгуудын талаар сошиал орчинд идэвхитэй оролцож байгаа “Сэлэнгэчүүддээ баярлалаа
хэмээн бичсэн байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn