Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд хэлэлцүүлэг болов
2021.11.02

Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд хэлэлцүүлэг болов

МБШУҮЭХ-ны ажлын албанаас УИХ-д Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл өргөн баригдаж олон нийтэд танилцуулж эхэлсэнтэй холбогдуулан идэвхтэн сонгуультнууддаа зориулан өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат оролцон уг хуулийн төсөл болон МҮЭ-ийн холбооны байр суурийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны гишүүдийн санал болох Нийгмийн даатгалын үр өгөөжийг сайжруулах, тэтгэврийг өвлүүлэх, сангийн болон удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод эрсдэлгүй байлгах, хувийн тэтгэврийн сан зэрэг багц саналуудыг танилцуулж хэлэлцсэн юм.