2021.11.09
Машинаа сургууль, цэцэрлэгийн хажуу дахь явган зам дээр тавьбал ачна
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.
Тэрээр,
Машинаа сургууль, цэцэрлэгийн хажуу явган зам дээр тавьбал ачна гэдгээ олон нийтэд хэлээч гээд уурлах юм. Хэлээд л байна. Ер нь бол хэлэх ч алба байхгүй. Учир нь бяцхан хүүхдүүдийг наад замаар чинь явуулах гэж тавьсан юм.
Өглөө 07:00 - 08:30 цаг буюу хүүхдийн сургууль, цэцэрлэгтээ явах үед тэдний хөдөлгөөнийг хязгаарлаж, аюул осолд түлхэж буй тээврийн хэрэгслүүдийг ачсаар байна. Өнөөдөр 21-н тээврийн хэрэгслийг 13-н сургууль, цэцэрлэгийн явган хүний зам дээрээс ачсан. Бусад ачилтыг мэдэх юм алга. Сургууль цэцэрлэгийн хажуу явган зам дээрээс бол өглөө бүр ачна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn