2021.11.12
Эрдэнэт хот ирэх онд 2 шинэ сургуультай болно
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар ирэх оны төсвийг баталлаа.
Энэ жил Эрдэнэт хотод:
Хоёр сургуулийн барилга /нэг нь спорт залны хамт/ шинээр барих ажлын эхний санхүүжилт
Гэр хороололд инженерийн шугам сүлжээ
Авто вокзал /эхний санхүүжилт/ зэрэг ажлуудад улсын төсвөөс 34.5 тэрбум төгрөгийн санхүүжилт батлуулж чадлаа.
Дээрх хөрөнгийг он дамжиж хийгдэх 18, шинээр эхлэх 8 ажлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар болж, зардлыг нь Улсын төсөвт суулгасан гэдгээ УИХ-ын гишүүн Д.Батлут онцоллоо.
Орхон аймгийн өрхийн тоо өмнөх оны сүүлийн тооллогоор 28.6 мянга, суурин хүн амын тоо 104.8 мянгад хүрч, өмнөх оноос өрх 0.3 хувиар, суурин хүн амын тоо 0.4 хувиар нэмэгджээ.