Ирэх сард эрүүл иргэн, эрүүл өрх шалгаруулна
Өнөө үед дэлхий нийтээрээ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиг, хандлагаруу үйл ажиллагаагаа хандуулан ажиллаж байгаа билээ. Манай улс ч мөн дэлхий нийтийн чиг хандлагыг даган хүн амаа эрүүл чийрэг бие бялдартай, төгс оюун ухаантай, эрүүл дадал хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд анхааран хүн амын эрүүл мэндийг хамгаалахад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түлхүү хөгжүүлэх талаар үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийн тэргүүний зорилт болсон, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2003 оноос эхлэн нийслэлийн нийт өрх, иргэдийн дунд НЗД-ын захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, 57 тоот тушаалын дагуу Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлүүд, харъяа эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлгүүдээр дамжуулан “Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулж ирсэн.
Тус арга хэмжээг ирэх сард Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулахаар болжээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд 35 “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” байгаа бол “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн” 68, “Эрүүл өрх” 71 шалгараад байгаа аж.