УИХ-ын гишүүн,НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол баруун бүс нутагт эрүүл мэндийн даатгалын асуудлаар  сургалт-уулзалт зохион байгууллаа
2009.09.08

УИХ-ын гишүүн,НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол баруун бүс нутагт эрүүл мэндийн даатгалын асуудлаар сургалт-уулзалт зохион байгууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Азийн Хөгжлийн Банкны Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх нь төслийн хүрээнд Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрүүл мэндийн даатгалын бие даасан шинжээчдийн багтай хамтран “ Эрүүл мэндийн даатгал ба нийгмийн зөвшилцлийн асуудлаар баруун бүсийн сургалт, уулзалт зөвлөгөөнийг 2009 оны 09 дүгээр сарын 02-03-ний өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотноо зохион байгуулæ, óулзалт зөвлөгөөнд Завхан, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн газрын дарга нар, эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн дарга гишүүд, аймгийн засаг даргын тамгын газрын ажилтнууд, ЭМ-ийн даатгалын байцаагчид , мөн аймгуудын ЗДТГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцсон юм.

Уулзалт зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол нээж, Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд сэдвээр итгэл тавьж хэлэлцүүллээ.

Илтгэлдээ Монгол улсад ЭМД үүссэн цагааcаа эхлэн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг голлон санхүүжүүлж ирсэн буюу үйлчилгээний төрөл багц даатгуулагчийн хэрэгцээнд төдийлөн нийцдэггүй, даатгалд итгэх иргэдийн итгэл буурч байгаа зэрэг болно. Тодруулбал: 2008 оны байдлаар ЭМД-ын сангийн зардлын 82 хувь нь хэвтэн эмчлүүлэхэд зарцуулагджээ. Эндээс үзэхэд даатгуулагчид хэвтэн эмчлүүлэх шаардлага гарвал даатгалын шимтгэлээ төлж хэвтдэг, харин эмнэлэгт хэвтэхгүй л бол даатгал төлөх хэрэггүй гэсэн ташаа ойлголттой байдаг. Тэгвэл ЭМД-ын сангаас санхүүжүүлж байгаа хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээний 60 орчим хувийг хүн амын өвчлөмтгий эмзэг хэсэг болох төрөөс даатгалын хураамж нь хариуцдаг 16 хүртэлх насны хүүхдүүд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, хүүхдээ 2 нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эхчүүд, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг даатгуулагчид хэрэглэж байна.

Гэхдээ төрөөс эмзэг бүлгийн даатгуулагчид төлж байгаа шимтгэлийн хэмжээ нь нэг даатгуулагчид сард 500 төгрөг байгаа нь тэдний тусламж үйлчилгээний зардлаас хэт бага байгаа учраас ЭМД-ын сангийн найдвартай байдал, салбарын санхүүжилтэнд нөлөөлж, ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцыг өргөсгөх боломжийг хязгаарлаж байгаа гэж үзэж байна.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа иргэд эмнэлэг, эмчээ өөрөө сонгож, хөнгөн шуурхай, чанартай үйлчилгээг авахыг чухалчилж байна.

Сургалт уулзалтанд оролцогчид энэ илтгэлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудаа илэн далангүй ярилцлаа. / УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын яриа/
Сургалт уулзалтыг хамтран зохион байгуулагч ГТХАН-ийн Эрүүл мэндийн даатгалын шинэжээчдийн багийн ахлагч Ц. Цолмонгэрэл” Эрүүл мэндийн даатгалд нийгмийн зөвшилцөл, хамтрагч талуудын гүйцэтгэж байгаа үүрэг, тулгамдсан асуудлууд”, Нийгмийн зөвшилцлийн олон улсын зөвлөх Файзал Жалал “ЭМД-ыг шинэчлэх зорилгоор нийгмийн зөвшилцлийг бэхжүүлэх нь” сэдэвтэй илтгэлийг хэлэлцүүллээ.

Завхан, Ховд , Говь-алтай , Баян-өлгий аймгуудын төлөөлөгчид аймгийнхаа ЭМ-ийн байгууллага болон Нийгмийн Даатгалын байгууллагад тулгамдаж байгаа асуудал , одоогийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн. Аймгуудын төлөөлөгчид ЭМД-ын тогтолцоог шинэчлэх, оддогийн мөрдөж байгаа хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгтэй санал нэгдэж байсан. Түүнчлэн уг шинэчлэлийг ЭМД-ын асуудлаар хамтрагч талуудын оролцоог хангах замаар хэрэгжүүлэхийг зөвлөж байв.

Улсын Их хурлын гишүүн, Байнгын хорооны даргад баруун бүсийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын төлөөлөгчид ЭМ-ийн байгууллагын санхүүжилт хүрэлцдэггүй, хүний эрүүл мэндийг сахин хамгаалахаар тангараг өргөсөн эмч эмнэлгийн ажилтан ажиллагсадын нийгмийн асуудал орхигдсон, цалин урамшуулал муутай зэрэг асуудлыг ч шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа.  Эдгээр хүндрэлтэй асуудлуудыг ЭМД-ын хуулинд тусгуулж шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлын гишүүд, төрийн өндөрлөгүүдэд баруун бүс нутгийнхан тодорхой санал хүргүүлэхээр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.