Д.Оюунхорол: Даатгалын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна
-Эрүүл мэндийн даатгалаа иргэд байнга төллөг ч өөрт нь үйлчлэхгүй байна
-Ахмад настны нийгмийн халам жийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан батлуулсан нь УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны намрын чуулганаар хийсэн ажлын нэгтомоохон хэсэг нь байлаа гэдгийг тус байнгын хорооны дарга Д.Оюунхорол онцлон хэллээ. Ингэснээр өмнө нь.50 мянган төгрөг сардаа авдаг байсан ахмад дайчид энэ оны нэгдүгээр сарын 1 нээс эхлэн 200 мянган төгрөгийг авдаг болжээ. Манай улсын хэмжээнд 1816 ахмад дайчид байдаг аж. Тэдний 86 нь хоёр дайнд, 1945 оны чөлөөлөх дайнд 1322,1940 1948 оны тулгаралтад 327, Халх голын дайнд 86 нь оролцож эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан дайчид аж. Ахмад дайчдад олгох мөнгөний хувьд халамжийн үйлчилгээнд нийт 4.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан учраас ямар нэгэн асуу далгүй гэдгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол байнгын хорооныхоо үйл ажиллагааг тайлагнах үеэрээ хэлж байсан. Түүнчлэн тус байнгын хорооны хийсэн бас нэгэн хуулийн төсөл нь Мэргэжлийн боловсролын тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн аж. Дараагийн хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх юм. Энэхүү өөрчлөлтийг хийснээр Мянганы сорилтын сангаас орж ирэх 25.6 сая ам.долларыг энэ салбарт зарцуулах юм байна. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн сургалтын төвийн тоног төхөөрөмж нь 1960 аад оных бөгөөд үүнийг шинэчлэхэд дээрх мөнгөний багагүй хэсгийг зарцуулах аж. Түүнчлэн орчин үеийн чадварлаг багш нарыг бэлтгэхэд ч багагүй хэсгийг нь зар цуулах юм байна. Тус байнгын хорооны дарга Д.Оюунхорол эдгээр мэдээллийг танилцуулсныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай дуулдсан хэдийгээр оруулах вэ?
-Хэлэлцье гэсэн бодолтой байгаа. Монголыг халамжийн улс болчихлоо гэж байгаа шүү дээ. Халамжийн байдлаар олон буй энэ олон мөнгөнд тавих мониторинг хэрэгтэй байна. Ядуу гэдэг категорид ямар хүнийг хамааруулах вэ гэдгийг ч нарийн тогтоох хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр нийгмийн халамжийн үлдэгдэл мөнгийг буруугаар захиран зарцуулсан байсан. Аудитын дүнд ч ноцтой зөрчил гарсан.
-Их, дээд сургуулиудад хэр хэн анхаарах вэ. Чанаргүй боловсрол олгож байгаа нь нууц биш?
-Манайд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн 170 180 орчим их, дээд сургууль байгаа юм. Эдгээр сургуульд тавих шаардлагыг өндөр болгох хэрэгтэй байна. Албан тоогоор өнөөдөр 162 их, дээд сургуульд 150.3 мянган оюутан суралцаж байна. Тэдний ердөө 8.6 хувь нь инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэж байгаа. Нөгөөтэйгүүр магистрийн зэрэг хамгаалахад нэлээд мөнгө төлж гадаадад суралцдаг. Уг нь Монголд бэлтгэж чадахгүй байгаа мэргэжлээрээ магистр бэлтгэх ёстой. Аймшигтай нэгэн тоог дурдахад, манай улсын 3500 хүн тутмын 48 хувь нь элэгний хорт хавдартай байна. Найман хүн тутмын нэг нь элэгний "С вирустэй байна. Хүнд өвчтэй хүмүүс ихэнхдээ гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж өндөр зардлаар эмчлүүлж байна. Гадаад руу явж байхын оронд тэр тоног төхөөрөмжийг нь авч өгөх ёстой. Гэхдээ өндөр хөгжилтэй оронд байдаг тоног төхөөрөмжийг нь авчирч эх орондоо эмчилье гэсэн ч түүний ард суудаг нарийн мэргэжлийн хүн нь алга. Эрүүл мэндийн даатгалыг зөв менежментээр явуулбал нарийн оношлогооны тоног төхөөрөмжийг авах боломжтой.
-Олон жил эрүүл мэндийн даатгалаа төлсөн ч нэг ч удаа үнэгуй үйлчилгээ авч чадахгүй байна гэх мэтээр иргэд эрүүл мэндийн даатгалд сэтгэл дундуур байдаг?
-Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалаа иргэд байнга төлдөг ч өөрт нь үйлчлэхгүй байна. Гэхдээ нэг зовлонтой юм нь Эрүүл мэндийн даатгал гурван яамны дунд байдаг. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яам гэсэн байдлаар. Тиймээс ч үр дүн алга. Үүнийг цэгцлэх байдлаар хуульч лахаар хандана. Даатгалын системийг өөрчлөх шаардлагатай байна. Ганцхан жишээ хэлэхэд, 37 жил ажиллаад тэтгэвэртээ гараад нэг жилийн дараа өөд болоход нийгмийн даатгалын үлдэгдлээ өмчлүүлэх боломжгүй бай на. Тиймээс өөрчлөлт оруулах зайлш гүй шаардлагатай байна.
-Нийгмийн даатгалын мөнгийг төдийлөн үр ашиггүй байдлаар Анод банкинд гэхэд л хоёр тэрбум төгрөгийг байршуулж эрсдэлд оруулсан байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Банкинд байршуулсан нь эрсдэлд орчихсон байгаа. Нийтдээ нийгмийн даатгалын 70 80 тэрбум төгрөгийг банкнуудад байршуулсан гээд байгаа Гэхдээ бидэнд энэ талаарх нарийн мэдээллийг өгдөггүй. Ямартай ч жилийн 5 хувийн хүүтэй зээлийг хэнд ч өгдөггүй. Тийм байдлаар хандаж ч
болохгүй. Тиймээс манай байнгын хорооноос ажлын хэсэг гарган Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг шалгаж бүрэлдэхүүнээр нь өөрчлөх бодолтой байгаа.
-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хаанахын төлоөөлөлтэй хүмүүсээс энэ зөвлоөл бүрддэг юм бэ?
-Тус зөвлөл нь есөн хүний бүрэлдэхүүнтэй. Сангийн, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайдууд, ажил олгогч эздийн холбооноос гурав Үйлдвэрчний ЭВЛЭЛЭЭС гурван гэгчилэнгээр төлөөллүүд байна.