Д.Оюунхорол: Эрүүл мэндийн даатгалын үндсэн зарчим нь зөв ч хүнд суртал, чирэгдэл их байна
Даатгал бол иргэн хүн өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийг гэнэтийн осол, эд хөрөнгийн сүйтгэл, эрүүл мэнд, амь насанд учирч болох аюулаас урьдчилан хамгаалах хамгийн шилдэг арга юм. Хүний амьдралын хэрэглээ олон талтайн хэрээр даатгалын олон төрөл бий болон хөгжжээ. Манай сонин эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар цуврал мэдээлэл, тодруулгыг бэлтгэн хүргэхээр боллоо. Энэ удаа УИХ- ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролтой эрүүл мэндийн даатгалын тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.
-Ядуу, эмзэг бүлгийн даатгалын шимтгэл хэт доогуур байгаа тухай шүүмжлэх нь бий. Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ?
-Эмзэг бүлгийнхэн гэж нэрлэгддэг хегшид, хүүхэд, хегжпийн бэрхшээлтэй хүмүүс, ядуу иргэд эрүүл мэндийн үйл-чилгээний зардлыг телж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс улс эдгээр иргэ-дийн эрүүл мэндийн даатгалын шимтгэ-лийг төсвөөсөө дааж байдаг. Ийм тог-толцоо өндөр хөгжилтэй олон улс оронд бий. Манай улс жилд 6000 төгрөгөер тоо-цон нийт 1.3 сая хүний ЭМД-ын шимтгэ-лийг даатгалын байгууллагад төлдөг. 6000 төгрөг гэдэг тухайн хүнд зориулах эрүүл мэндийн үйлчилгээтэй харьцуу-лахад хэтэрхий доогуур үнэлгээ. Иргэн хүн дүүргийнхээ эмнэлэгт нэг удаа хэвтэж эмчлүүлэх зардал нь 160 мянган төгрөг болно гэсэн тооцоо бий.
Нөгеө талаар манай улсын хүн амын бараг 60 хувь нь ЭМД-аа улсаар төлүүлж байгаа. Үцдэсний статистикийн хорооноос 2009 онд гаргасан судалгаа-гаар нийт хүн амын 35.2 хувь нь ядуу байна гэсэн тооцоо гарчээ. Эндээс ха-рахад бид чухам ямар хүн ядуу, эмзэг бүлгийнхэн гэсэн ангилалд хамаарах вэ гэдэг шалгуураа нарийвчлан гаргаж, энэ тоог илүү бодитой болгох шаардла-гатай байна. Үүнтэй уялдуулан ядуу, эмзэг бүлгийн нэг хүнд ногдох ЭМД-ын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх аж-лыг зохион байгуулах нь оновчтой гэж боддог.
-Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд ЭМД-ын нэр хүнд буурсаар байгаа. Энэ юутай холбоотой вэ?
-Манай улсын ЭМД-ын тогтолцооны үндсэн зарчим зөв томъёологдсон гэдгийг олон улсад хүлээн зевшөөрдөг. Гэсэн хэдий ч нийгмийн ЭМД-ын үнд-сэн зарчим алдагдаж болзошгүй бай-дал ажиглагдах боллоо. Энэ нь үйлчил-гээний чанар тааруухан, хувь хүний төлж буй телбөр их, эрүүл мэндийн байгууллагуудын хүнд суртал, чирэгдэл их байгаатай холбоотой. Өерөөр хэлбэл, ЭМД-ын үндсэн зарчим зөв боловч түүнийг хэрэгжүүлэх арга, үйл ажиллагаацц доголдол гарч байгаагийн улмаас нийгмийн буюу улсын эрүүл мэндийн даатгалын үр дүн буурч, нэр хүнд нь унахад хүрч байна. Үүнийг засахый тулд бүтэц, зохион байгуулалт, менежмент, үйлчилгээний нэр төрөл, чанарт дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай байна. Тухайлбал, ЭМД-ын үйлчилгээний багцыг шинэчилмээр санагддаг. Энэ багцад даатгуулагчийг санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүй евчин эмгэгүүд, мөн урьдчилан сэргийлэх үйлчилгээг оруулах нь зүйтэй. Нөгөө талаар ЭМД-д оролцогч талуудын чиг үүргийг тодор-хой болгох, ЭМД-ын байгууллагыг бие даасан байдлаар хегжүүлэх гэх мэт тогтолцооны шинжчанартай шинэчлэ-лийг хийх хэрэгтэй гэж боддог.
-ЭМД-д хамрагдагсдын тоо жилээс жилд буурч байгаа тоон үзүү-лэлт байдаг юм билээ. Энэ нь дээр өгүүлсэн хүнд суртал, чирэгдэлтэй холбоотой юу?
-Тэгж хэлж болно. ЭМД-ын шимтгал цуглуулах үйл ажиллагаа нь даатгуу-лагч, үйлчлүулэгчид чиглээгүй, зохион байгуулалт сул өөрөөр хэлбэл хүнд сур-тал ихтэй нь үүнд нөлөөлж байгаа. Мөн албан бус хөделмөр эрхлэгчид, малчдад, оюутнуудыгдаатгалдхамруулахад бэрхшээлтэй төдийгүй хүн амын дунд шимтгэл телөх чадваргуй, эсвэл тийм эрмэлзэлгүй хүмүүс олон болжээ. Энэ нь нэг талаас хүн амын дотоод шилжилт хедөлгөен их байгаагийнх, нөгөе талаас даатгапын ач холбогдлын талаар дутуу ойлголттой байгаатай холбоотой. Хамгийн гол нь ЭМД-ын хүрээнд хүртэх тусламж үйлчилгээний чанар хангалт-гүй байгаа нь ЭМД-д хамрагдагсдын хүрээг багасгаж байна.
-ЭМД-д хүн бүрийг хамруулахын тулд юу хийх шаардлагатай вэ. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Хувь хүний даатгапыг өрх бүлийн даатгалд шилжүүлэх нь хамгийн эхний апхам. Ингэснээр зевхөн шимтгэл тө-легч төдийгүй түүгээр тэжээлгэн тэт-гүүлж буй гэр бүлийн гишүүд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамраг-дах эрхтэй болох юм.
Хувиараа хедөлмер эрхлэгчид, малчид, оюутнуудыг бэлэн менгөтэй үед нь шимтгэл цуглуулах үйл ажилла-гааг түлхүү явуулахад анхаарах хэрэг-тэй. Энэ ажлыг бага эмч болон Засаг дарга нараар дамжуулан хийхэд үр дүнтэй байх болно. Ингэж шимтгэл ху-рааж байгаа хүмүүст урамшуулал олгох боломж бий. Цаашилбал шимтгэл тө-лөөгуйн төлөө тухайн иргэнд торгууль ногдуулдаг болж хариуцлагын тогтол-цоог сайжруулах хэрэгтэй. Үүнээс гадна ЭМД-ыг хэрэгжуүлж байгаа байгуулла-гын чадавхийг сайжруулах, төсвеөс шимтгэлийг нь төлдөг эмзэг бүлэгт хам-рагдах иргэдийг үнэн зев тодорхойлох нь хамгийн чухал.