Ажил олгогч эзэдтэй ахисан түвшинд хамтран ажиллана
МҮЭ-ийн холбооны удирдлагууд Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, орлогч Г.Амгалан, Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал нарыг өнөөдөр /2021.12.27/ хүлээн авч уулзлаа.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажилтны нийгмийн хамгаалал, цалин хөлс, ажлын байрны баталгааг хангахын төлөө өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн.
Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “МҮЭ-ийн холбооны удирдлагын баг хамт олон биднийг хүлээн авч байгаад баяртай байна. Нийгмийн түншийн хүрээнд олон ажил хамтарч хийсэн, биесээ мэднэ. МҮЭ-ийн холбооны 23 дугаар их хурлаас гаргасан шийдвэрээ бидэнд өгөөрэй. Мэргэжлийн болон салбарын холбоод хамтарч болно. Уул уурхайн ассоциаци, Барилгын холбоо, Авто замын холбооны ажилтнуудыг манайх сайн бэлтгэсэн. Эднийг түншлүүлээд явъя. Орон нутагт эздийн байгууллага хүнд байгаа. ҮЭ дэргэд нь түшиг тулгууртай байгууллага. Орон нутгийн ҮЭ-ийн дарга нарыг ажил олгогч эздийг дэргэдээ авч яваач гэж гуйдаг. Шахаад хамтарч явна гэдэгт итгэлтэй байна.