Улаанбаатарын ус зайлуулах шугам сүлжээг сайжруулна
2009.09.23

Улаанбаатарын ус зайлуулах шугам сүлжээг сайжруулна

Өнгөрсөн долдугаар сард орсон хүчтэй аадар бороо нийслэлийн ус зайлуулах шугам сүлжээний чанарыг шалгаж басхүү хэр ач холбогдолтойг сануулсан билээ. Хүний алтан амь эрсдэж, олон зуун хүн гэр оронгүй болсон шалтгааныг тухайн үед олон янзаар тайлбарлаж байсан ч ус зайлуупах шугам сүлжээ муу байсан гэсэн шалтгаан дээр олон хүн санал нэгдсэн. Тэгвэл саяхан Япон улсын Нигата мужын төлөөлөгчид Улаанбаатар хотын авто замын гадаргуугийн ус зайлуулах шугам сүлжээг сайжруулахаар хүрэлцэн иржээ, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Авто замын газрын дарга Д.Од болон бусад холбогдох албан тушаалтнууд өчигдөр тэдгээр төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Японы төлөөлөгчдийн бүрэлдхүүнд тус мужийн олон упсын хамтын ажиллагааны газрын дарга, барилга хотын төлөвлөлтийн ажилтан, замын байгууламж хариуцсан инженер, ус зайлуулах шугам сүлжээг хариуцсан инженер зэрзг найман хүн багтсан байлаа. Тэд "Манай мужын захирагч хоёр жилийн өмнө танай нийслэлд айлчилж, хамтарч ажиллахаар болсон" гээд өөрсдийнхөө хэрэгжүүлэх төслийн талаар Засаг даргын орлогчид танилцуулсан юм. Нийслэлийн ус зайлуулах шугам сүлжээ нь зүүнээсээ баруун тийш буюу зүүн талд нь ус зайлуулах шугам сүлжээ бараг байдаггүй.
Иймд уг төсөл нь нийслэлийн зүүн хэсгийг ус зайлуулах шугам сүлжээтэй болгох зорилготой. Нийт таван жилийн турш хэрэгжих уг төслийг өнгөрсен эхлүүлсэн байна. Энэ жилд л гэхэд хотын зүүн хэсэгт байрлах замуудтай танилцаж судалгаа хийх, ус зайлуулах шугам сүлжээний талаар туршлага солилцох зэрэг эжлыг хийх гэнэ. Засаг даргын орлогч Япон улс олон жилийн турш манай оронтой харилцаатай байж, тусалж дэмждэгт мөн хотын тулгамдсан асуудлын нэг болох ус зайлуулах шугам сүлжээний талаар санал солилцож байгаад талархал илэрхийлээд бүхий л талаар туслахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон. Үүний хариуд Нигата мужын төлөөлөгчид манай улс зам тавихаасаа өмнө ус зайлуулах шугамыг төлөвлөдөг. Иймд судалгаа шинжилгээгээ сайн хийж, орчин үеийн ус зайлуулах шугам сүлжээг тавихаа амалсан юм. Тус мужийнхан хотын зүүн хэсгийн ус зайлуулах системийн зөвхөн зураг төслийг гаргах бөгөөд барилгын ажлыг Японы олон улсын "Жайка" компаниар хөрөнгө оруулалт хийлгэхээр Авто замын газрынхан санал тавиад байна. Сонирхуулахад Улаанбаатар хот 427 км хатуу хучилттай замтайгаас 60.1 км зам нь ус зайлуулах шугамтай аж. Энэ нь дөнгөж 20 гаруйхан хувь гэсэн үг. Мөн Хан-Уул дүүрэгт ус зайлуулах шугам ганц ч байдаггүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.