Замын-Үүд боомтод Хот тохижилтын газрын авто баазын жолоочид ажиллаж байна
2022.01.19

Замын-Үүд боомтод Хот тохижилтын газрын авто баазын жолоочид ажиллаж байна

”Хот тохижилтын газар ”ОНӨААТҮГ-ын Авто баазын албаны жолооч Д.Уртнасан 73-92 УБР, Л.Ганзориг 73-92 УАА нар зориулалтын ариутгалын техникээр 2022 оны 01 сарын 11 ээс ажиллаж байна.

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс мөн хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн албаны хүсэлтээр цар тахлын нөхцөл байдалд уялдуулан боомтын хил нэвтрэлцэх цэгийн улаан, шар бүсийн талбайд ирэх чингэлэг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх болон бүс хоорондын дэглэм, халдвар, хамгааллын ажлыг хийж гүйцэтгэж байна.