2021.12.18
МҮЭ-ийн холбооны XXIII их хурлаас "ШААРДЛАГА" гаргалаа
МҮЭ-ийн Холбооны XXIII их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна Өнөөдөр /2021.12.18/ дүрэм, хөгжлийн зорилтдоо санал авч батлав. Мөн их хурлын хооронд шийдвэр гаргах эрх бүхий ерөнхий зөвлөлийн 51 гишүүнийг салбар бүрийн төлөөллөөс сонголоо.
МҮЭ-ийн холбооны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид Төрийн үйлчилгээний 1-3 дугаар шатлалаар цалинждаг ажилтнуудад тулгамдаад буй асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Төлөөлөгчид эдгээр ажилтнуудыг төр болон төсвийн байгууллагад нь үндсэн ажилтан хэвээр байлгах асуудлыг энэ сарын 25-ны дотор ирүүлэх шаардлагыг УИХ, Засгийн газарт тавьж, хэрэв шийдвэрлэхгүй бол тэмцлээ хурцатгана гэлээ.
Ерөнхий зөвлөлийн хурлаар зарим асуудлыг хэлэлцсэний дараа их хурлын үйл ажиллагаа өндөрлөх аж.